Бидний тухай

“БЛҮФИН ГРУПП” ХХК нь 2013 онд дээд зэрэглэлийн ресторан байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдөр “Блүфин” брэндийг Монголын зах зээлд амжилттай хөгжүүлсэн үндэсний тэргүүлэгч хүнс, катерингийн групп компани болон өргөжин тэлээд байна.

Өдгөө бид Улаанбаатар хотод 4 сүлжээ ресторан, эвент танхимын катерингийг амжилттай зохион байгуулахаас гадна Элчин сайдын яамд, НҮБ, төрийн байгууллагууд, банк, олон улсын аудитын болон уул уурхайн компаниудад олон улсын стандартын шаардлага хангасан катерингийн үйлчилгээг тогтвортой үзүүлж байна.

Мөн дотоод, гадаад зах зээлд ангилсан болон амталсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлдэг мах боловсруулах үйлдвэр, хүнсний салбарын олон улсын GMP стандартыг нэвтрүүлсэн анхны үйлдвэр-ийг амжилттай ажиллуулж байна. Үүнээс гадна уул уурхайн кемпүүдэд хоол үйлдвэрлэл, угаалга, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, кемпийн удирдлага зэрэг цогц катерингийн үйлчилгээг үзүүлж, өдгөө 800 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО 
Олон улсын хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээг эх орондоо бий болгох.

АЛСЫН ХАРАА 
Салбартаа үргэлж тэргүүлэгч байна.

ЗОРИЛТ 
Хүнсний аюулгүй байдал, чанараар манлайлж үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулна.

Хамтрагч

Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад GMP стандартыг нэвтрүүлсэн мах боловсруулах анхны үйлдвэр…

     “Ийст энд Вест Фүүдс” ХХК нь мах боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 2018 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2026 оны 6 дугаар…

Дэлгэрэнгүй

Орон нутгийн ЖДҮ-г дэмжих төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэллээ

Манай нийлүүлэгч болох “Ханбогд Органик Хүнс” ХХК нь  Өмнөговь аймгийн Ханбогд суманд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм. Манай компани орон нутгийн жижиг,…

Дэлгэрэнгүй

Даланзадгад хотын Политехникийн коллежийн багш, оюутнууд манай компаний үйл…

Ирээдүйн мэргэжилтнүүдтэйгээ уулзаж, туршлагаа хуваалцсан үр бүтээлтэй өдөр өнгөрлөө. 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Политехникийн коллежийн Тогоочийн ангийн 16 багш,оюутанаас бүрдсэн баг зочлон,…

Дэлгэрэнгүй

Харилцагчид